Цаг үеийн мэдээ

Шинэ нисэх буудал 15 жилийн дараа Монголын талд шилжинэ

“Чингис хаан" олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох дөхжээ. Нисэх буудлыг ашиглалтад өгөх хугацаа ойртож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай өчигдөр /2018.12.18/ танилцлаа. Шинэ нисэх буудлын барилга, бүтээн байгуулалтын ажил 98.9 хувьтай байна. Улсын комиссын илрүүлсэн 1278 зөрчил дутагдлыг залруулах ажлын явц 93.9 хувьтай биелэгджээ.

Дэлгэрэнгүй

10 дугаар сарын зорчигчдын тоо

IATA-н зүгээс мэдээлсний дагуу 10 дугаар сарын дэлхий нийтийн зорчигчдын тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 6,3%-иар, 9 дүгээр сарын үзүүлэлтээс 1,2%-иар тус тус өссөн байна. Бүх бүс нутгийн авиакомпаниудын үзүүлэлтүүд мөн өссөн байна. Ингэхдээ нийт суудлын тоо 6,1%-иар нэмэгдсэн бол суудал дүүргэлт 0,1%-иар нэмэгдэж 79,8%-д хүрчээ.

Дэлгэрэнгүй

Шведийн онгоцны буудлуудын авто зогсоолын орлогын удирдлагын шинэ систем

Шведийн Стокхолм Арланда ба Готенбург Ландветтер онгоцны буудлууд авто зогсоолын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Грейматтер(GrayMatter)-ийн авто зогсоолын орлогын удирдлагын систем (CPRM)-ийг нэвтрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй

Дэлхийн хамгийн их хүн зорчдог 20 чиглэл

2017 онд агаарын тээврийн компаниуд нийт 4,3 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь дээд үзүүлэлт тогтоосон бөгөөд энэ тоо цаашид ч улам өсөх хандлагатай байгаа юм. Нислэгийн мэдээллийн тэргүүлэгч О Эй Жи компанийн хамгийн сүүлийн мэдээгээр дэлхийн хамгийн их хүн зорчдог чиглэлүүдийг зорчигчдын тоогоор жагсаан харуулсан байна. Энэхүү үзүүлэлтийг 2017 оны 3 дугаар 1-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох тоон үзүүлэлтээр гаргасан байна.

Дэлгэрэнгүй

“Хамад” олон улсын нисэх онгоцны буудал

Арабын буланг гэрэлтүүлэн гялтганах Катар улсын нийслэл Доха хотод сүндэрлэсэн “Хамад”олон улсын нисэх онгоцны буудал нь 2009 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийн Арабын 2 дахь том нисэх онгоцны буудал болсон билээ.

Дэлгэрэнгүй

Инчоны нисэх онгоцны буудал

Өмнөд Солонгосын Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудал 7 удаа дэлхийн хамгийн шилдгээр шалгарчээ.

Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөлийн жил тутмын илтгэлд Өмнөд Солонгосын нийслэлийн агаарын гол хаалга болсон уг нисэх онгоцны буудлыг өндрөөр үнэлдэг.
Уг нисэх онгоцны буудал нь жилдээ 25-аас 40 сая хүртэлх тооны зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай.

Дэлгэрэнгүй

Цагийг оновчтой, ажил хэрэгч өнгөрөөх бяцхан зөвлөмжүүд

Бизнесийн урт хугацааны нислэгийн үед хязгаарлагдмал орчинд маш олон цагийг дэмий өнгөрөөх нөхцөл байдал танд тулгардаг. Магадгүй энэ нь түр  унтаж нойр авах, эсвэл кино үзэх, бусадтай харилцаа үүсгэх боломж ч байж болно. Гэсэн хэдий ч байнгын аялагчдад нислэг тутамд зарцуулсан цаг нь тодорхой боломжийг сул өнгөрөөж байна гэж үздэг.

 Хэрэв ийм асуудалтай тулгарч байсан бол энэ удаа та үүнийг давуу талаа болгон ашиглах зарим санааг сонирхуулж байна.

Дэлгэрэнгүй

Сингапурын нисэх буудал

Сингапурын “Changi” нисэх буудал нь 100 гаруй улсын агаарын тээврийн компанитай хамтран ажилладаг ба дэлхий даяар 400 гаруй хот руу нислэгийн үйлчилгээ үзүүлдэг. Долоо хоногт 7,200 гаруй хөөрөлт ,буулт хийгддэг ба энэ нь ойролцоогоор 80 секунд тутамд болдог үйл ажиллагаа юм.

Дэлгэрэнгүй

Дубайн ОУНОБ-д шинэ төрлийн паспортын шалган нэвтрүүлэх төхөөрөмж туршив

Дубайн нисэх онгоцны буудал нь олон тооны инженерүүдийн гайхамшигтай ололтод тулгуурлан тогтмол өргөжин  тэлж  байгаа тул илүү их Аэробус А380 хүлээж авах болсон ч зорчигчдын сэтгэл ханамж тав тухыг байнга өмнөө тавьж ирсэн билээ.

Дэлгэрэнгүй

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980