Цаг үеийн мэдээ

Дэлхийн хамгийн урт нислэг эхэлнэ

Маргаашнаас буюу аравдугаар сарын 11-нээс эхлэн "Сингапур Эйрлайнс" компанийн “Airbus A350-900” агаарын хөлөг дэлхийн хамгийн хол замыг туулах, хамгийн урт нислэгийг үйлдэж эхлэх нь. Энэ нислэг нийт 16 мянга гаруй километрийг туулж Сингапураас Нью-Йорк хотод 19 цаг нисч хүрэх бөгөөд хөлөг бизнес ангиллын ердөө 100 суудалтай юм байна. 

Дэлгэрэнгүй

Инчоны нисэх онгоцны буудал шинэ шалган нэвтрүүлэгчийг 2020 оноос хэрэгжүүлэхээр болжээ

БНСУ-ыг Инчон олон улсын нисэх онгоцны буудал нь хүний нүдний солонгон бүрхүүлээр зорчигчдыг шалгах шинэ төхөөрөмжийг нэвтрүүлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь 2020  оноос эхлэн хэрэгжихээр болсон бөгөөд  хүний нүдний солонгон бүрхэвч бүхий таних төхөөрөмжийн  туршилтыг эхлэхээр болсон тухайгаа энэ сарын 30-ны өдөр мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Тээшийг нээхгүйгээр тэсрэх бодис, хар тамхи илрүүлдэг төхөөрөмжийг бүтээжээ.

ОХУ-ын эрдэмтэд онгоцонд шингэн зүйл оруулахыг хориглосон заалтыг хүчингүй болгохуйц нээлт хийв.

Петербургийн эрдэмтэд тэсрэх болон аюултай бодисыг зайнаас илрүүлэх орчин үеийн багажийг бүтээжээ. Тухайн тээшийг шалгахад тусгай төхөөрөмжийг цөмийн физикийн үндсэн дээр буюу эгэл бөөмс нейтрон нь бодистой харилцан үйлчилсэнийг ашиглаж бий болгожээ.

Дэлгэрэнгүй

Л.Бямбасүрэн: Шинэ буудлын менежментэд Япон 51, Монгол 49 хувиар хамтарна

Агаарын тээврийн либералчлалыг эрчимтэй явуулах бодлогыг эрчимжүүлэх үүднээс Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар ярилцаад Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтэст харьяалагддаг олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудаа нэгдсэн удирдлагатай болгож, аж ахуйн үйлчилгээ явуулдаг хэсгийг ИНЕГ-аас салгахаар болсон.

Дэлгэрэнгүй

“ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА.

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн монголын талд ногдох 49 хувийг эзэмших төрийн өмчит компани байгуулах асуудлыг Засгийн газрын энэ 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.

Дэлгэрэнгүй

Шинэ нисэх буудлыг ашиглалтанд оруулахад ЗТХЯ-ны түвшинл авах арга хэмжээний төлөвлөгөө

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад Зам, тээврийн хөгжлийн яамны түвшинд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан холбогдох газраас санал авч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр батлуулсан. Одоогоор төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980