Мэдээлэл

18 Jan 2019

Япон-Монголын хамтарсан компанийн 51 хувийг эзэмших Японы консорциумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулах Япон-Монголын хамтарсан компанийн 51 хувийг эзэмших Японы консорциумын төлөөлөгчдийг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Гантөгс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр компанийн төв байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Мицубиши корпорацын Нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааны менежментийн багийн туслах менежер Норико Кишикава, Нарита олон улсын нисэх онгоцны буудлын ахлах менежер Ёшида Норифуми, Жалюкс компанийн Нисэх онгоцны буудлын бизнесийг хөгжүүлэх хэлтсийн менежер Хироаки Сайто, Мицубиши корпорацын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки оролцлоо.

Энэ нь хамтарсан компанийн хувьцааг эзэмших талуудын анхны уулзалт бөгөөд уг уулзалтын хүрээнд Гүйцэтгэх захирал М.Гантөгс компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүргийг танилцуулсан юм. Түүнчлэн талууд хэлэлцээний явц, хамтарсан компанийн бүтэц, бүрэлдэхүүн зэргийн талаар санал солилцож хамтын ажиллагааг улам нягт болгох үүднээс тогтмол уулзалт зохион байгуулж байхаар харилцан тохиролцов.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 5 давхар

+976 77114323

+976 77114303