Цаг үеийн мэдээ

Шинэ нисэх буудлын менежментийн концессын гэрээг байгууллаа

Монгол улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлэх ёслол энэ сарын 05-ны өдөр боллоо. Концессын гэрээнд нэг талаас Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл оролцож үзэглэлээ.

Дэлгэрэнгүй

Истанбулын “Их Нүүдэл”

Туркийн нийслэл Истанбулд байрлалтай гол олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоож шинэ нисэх буудал руу маш өргөн цар хүрээтэй нүүдэл хийлээ.

Дэлгэрэнгүй

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI) дэлхийн шилдэг нисэх буудлуудыг танилцуулав

Зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид үндэслэн Олон улсын нисэх буудлын зөвлөл (ACI) -ийн зүгээс жил болгон шалгаруулдаг Нисэх буудлын үйлчилгээний чанарын (Airport Service Quality, ASQ) шагналыг Дели-Индира Ганди, Индианаполис, Москва-Шереметево, Мумбай-Чатрапа, Сингапур-Чанги болон Сөүл-Кимпо гэсэн нисэх буудлуудын тоонд багтсан тухай мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлтийн сургалтад оролцлоо

БНСУ-ын “Инчон нисэх буудлын нисэхийн академи”-д 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан "Нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт" сургалтад “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК оролцлоо.

Дэлгэрэнгүй

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980