Мэдээлэл

22 Jul 2019

Анхны ачаа тээврийн агаарын хөлгийг угтан авлаа

Монголын нисэхийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал өнөөдөр болж, “Бойнг-737” маягийн, анхны ачаа тээврийн зориулалттай агаарын хөлгийг Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа.

“Монголиан Эйрвэйз карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын агаарын хөлөг гэдгээрээ манай улсын агаарын тээврийн салбарт онцгой ач холбогдолтой. Учир нь агаарын ачаа, тээвэр сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа билээ.

Тухайлбал, 2018 онд салбарын хэмжээнд тээвэрлэсэн нийт ачаа 5,339 тонн буюу өмнөх оноос 6 хувиар өссөн. Тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувь хүрсэн тоон үзүүлэлттэй байна. 2018 онд тээвэрлэсэн ачааны 99 хувийг олон улсын ачаа тээвэрлэлт, 1 хувийг орон нутгийн ачаа тээвэрлэлт эзэлжээ.

“Монголиан Эйрвэйз карго” ХХК энэхүү ачаа тээврийн онгоцоороо БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонконг, БНСУ-ын Сөүл хотын чиглэлүүдэд нисэж тээвэр хийхээр төлөвлөж байгаа аж.

 

Эх сурвалж: https://news.mn/r/2170248/

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 5 давхар

+976 77114323

+976 77114303