Хүний нөөц

15 Aug 2023

САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Image

 “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь

“САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ”-ийн сул орон тоонд

ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр:       “Санхүүгийн шинжээч”

Ажлын байрны төрөл:   Үндсэн ажилтан /байнгын/

Ажлын өдөр, цаг:            Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг

Ажлын байрны хаяг, байршил:    Улаанбаатар хот, СБД

Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:

  • Компанийн болон хамаарал бүхий этгээдийн санхүүгийн үйл ажиллагаа, тайлан, үр дүн болон төсөл, төсөв төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлан, үр дүнг хянах, судлах, дүн шинжилгээ, анализ хийж дүгнэлт өгөх, компанийн удирдлага, эрх бүхий этгээдэд тайлагнах, бусад шаардлагатай тооцоо, судалгаа, шинжилгээг хийх, төсөв, төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалт, үр ашгийн судалгаа шинжилгээ хийх.

Тавигдах үндсэн шаардлага:

  • Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
  • Санхүүгийн менежмент,  эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодогч зэрэг санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
  • Мэргэжлийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Санхүү, татварын тайлан, санхүүгийн үйл ажиллагааны бусад тайлангуудын уялдаа холбоог уншиж ойлгох, алдааг олох, шинжлэн судлах,  дүгнэлт өгөх чадвартай /санхүүгийн шинжээчээр ажилласан туршлагатай, мэргэших, дадлагажих байдлаар суралцсан бол давуу тал болно/;
  • Төсөл, төлөвлөгөө, тооцоо, судалгаа хийх, мэдээлэл боловсруулах, гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт өгөх чадвартай;
  • Мэргэжлийн буюу ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд шаардагдах түвшний Англи хэлний харилцан ярианы чадвартай, баримт бичиг боловсруулах, хянах, бичгийн харилцааны мэдлэг, чадвартай байх;
  • Ажил мэргэжил, албан үүрэгтээ хамаарах хууль эрхзүйн суурь мэдлэгтэй, хууль хэрэглээний чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний болон сүүлийн үеийн шинэ дэвшилтэт, ажил хөнгөвчлөх программ, хэрэгслийг бүрэн ашиглах чадвартай;
  • Албан баримт бичиг төлөвлөх, боловсруулах чадвартай;
  • Багаар болон бие даан ажиллах, суралцах чадвартай, санаачлагатай, хариуцлагатай байх.

Бүрдүүлж ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, мэргэших болон бусад сургууль, сургалтад хамрагдсан бол диплом,гэрчилгээний хуулбар.
  • Бусад  /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/.

Ажил горилогч нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор товлогдоно.

Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980