Алсын хараа, Эрхэм зорилго

  • Алсын хараа

 

Дэлхийд тэргүүлэгч нисэх буудлын менежменттэй үндэсний компани болох

 

  • “Чингис хаан” олон улсын нисэх шинэ нисэх онгоцны буудлыг Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа, аялал, жуулчлалын салбарыг өргөжүүлсэн агаарын тээврийн ложистик  болон Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн олон улсын зангилаа, эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх.

 

 

  • Эрхэм зорилго

 

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг олон улсын зангилаа болгон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах

 

  • “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйлчилгээ нь олон улсын стандарт, шаардлагын түвшинд хүрсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан,  тасралтгүй хэвийн, тав тухтай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн, зорчигч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өндөртэй нисэх буудал болгох.

 

Компанийн үндсэн зорилт:

  • Төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн хяналт, хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэх,  төрийн өмчийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх,
  • Чингис хаан олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, үйлчилгээнд Олон улсын болон Монгол Улсын стандарт, хууль эрхзүйн хэм хэмжээг дагаж мөрдүүлэх,
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг харилцан үр ашигтай, хүндрэл чирэгдэлгүй, бизнесийн зарчмаар явуулж Монгол Улсын Засгийн газар, салбарын бодлого төлөвлөлтийг дэмжин ажиллах.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980