ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-ы сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Үйлчилгээний ажилтан”
Ажлын өдөр, цаг: Ээлжийн ажлын цагийн хуваарийн дагуу (24/72)
Ажлын байрны хаяг, байршил:“Чингис хаан” Олон улсын нисэх буудал
Ажлын байрны түвшин: Туслах,гүйцэтгэх албан тушаалтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Хүндэт зочны танхимаар үйлчлүүлэгч, зорчигч, угтагч, үдэгч нарт үйлчилгээ үзүүлэх
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
- Мэргэжил харгалзахгүй;
- Худалдаа, үйлчилгээ, харилцааны ажил мэргэжлийн чиглэлээр дадлагажиж байсан, эсвэл энэ чиглэлээр ажилласан туршлагатай байх;
- Бариста, зөөгч-үйлчлэгч зэрэг худалдаа, харилцаа-үйлчилгээний ажилтан буюу менежерийн сургалтад хамрагдсан, энэ төрлийн мэргэшүүлэх гэрчилгээтэй бол давуу тал болно;
- Багаар болон бие даан ажиллах, суралцахчадвартай, санаачилгатай, хичээл зүтгэлтэй байх;
- Хувийн зохион байгуулалт, сахилга бат, цаг баримтлах чадвар сайн, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, ачаалал даах чадвартай байх;
- Компьютерын өргөн хэрэглээний программ ашиглах чадвартай, ажлын төлөвлөгөө, тайлан мэдээ, бүртгэл хөтлөх, тайлагнах, тооцоо хөтлөх болон ажлын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй харьцах чадвартай байх;
- Зан төлөв, харилцаа, ёс суртахууны доголдолгүй, зөв хандлага, төлөвшилтэй, ажил мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах чадвартай;
- Шаардлагатай үед бусад ажилтныг орлох, ажил үүрэг хавсран, хослон гүйцэтгэх, хөрвөх чадвартай байх;
- Үйлчилгээний англи хэлний зохих мэдлэгтэй, эсвэл гуравдагч хэлний ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдлэгтэй байх;
- Үнэнч, шударга, хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх),
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бакалаврын диплом, мэргэшүүлэх болон бусад сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар,
- Бусад (ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно).
Ажил горилогч нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын тов материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор байна.
Холбоо барих утас: 7511-4323