“ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА”-ын сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга”
Ажлын байрны төрөл: Үндсэн ажилтан /байнгын/
Ажлын өдөр, цаг: Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг
Ажлын байрны хаяг, байршил: Улаанбаатар хот, СБД
Албан тушаалын зорилт, гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
Компанийн захиргаа, хүний нөөцийн удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, компанийн ойрын болон хэтийн зорилго, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэх удирдлагад мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, компанийн дотоод хэлтэс, алба, нэгжийн ажлын уялдаа холбоог зохицуулах, зохион байгуулах, хувьцаа эзэмшигч, ТУЗ-тэй харилцах зэргээр компанийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах.
Тавигдах үндсэн шаардлага:
- Дээд боловсролын магистрын зэрэгтэй;
- Эрх зүй болон Бизнесийн удирдлагын аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
- Удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
- Баримт бичиг, төсөл, төлөвлөгөө, тайлан, мэдээ боловсруулах, хянах, шинжлэн судлах, дүгнэлт хийхчадвартай;
- Бичгийн болон албан харилцааны, Монгол хэл бичгийн хянан найруулах өндөр ур чадвартай;
- Компанийн эрхзүй, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн үйл ажиллагаа, компанийн засаглалын талаар зохих мэдлэг, ажлын туршлагатай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Баг хамт олныг удирдан зохион байгуулах, бие даан шийдвэр гаргах чадвар сайн;
- Харилцааны соёл, ёс суртахуун, ажил мэргэжил, албан харилцааны ёс зүйн өндөр боловсрол, төлөвшилтэй;
- Сахилга, хариуцлагын өндөр ёсзүй, ухамсартай, шударга, зөв хандлагатай байх.
- Ачаалал дааж ажиллах болон ажил мэргэжлийн хүрээнд хөрвөх чадвартай.
Бүрдүүлж ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэших болон бусад сургууль, сургалтад хамрагдсан бол диплом, гэрчилгээний хуулбар,
- Өмнөх ажлын газрын тодорхойлолт,
- Бусад /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/.
Ажил горилогч нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn мэйл хаягаар ирүүлнэ.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа нь материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 3-5 өдрийн дотор товлогдоно.
Холбоо барих утас: 7511-4323