ЖОЛООЧ ШАЛГАРУУЛЖ АВНА
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“ЖОЛООЧ”-ын сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Жолооч”
Хүйс: Эрэгтэй.
Нас: 25-45 хүртэлх насны.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажил үйлчилгээнд авто тээврийн хэрэгслийг жолоодон, зорчигч, ачаа барааг тээвэрлэн, техникийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааг ханган ажиллах үүрэгтэй.
Тавигдах шаардлага:
- Бүрэн дунд боловсролтой ;
- Жолооны B, D ангилалтай;
- Дээрх ангиллын тээврийн хэрэгслүүдийг тасралтгүй 5-аас доошгүй жил жолоодсон туршлагатай /Мэргэшсэн жолооч бол давуу тал/;
- Жолоочийн хариуцлагаас хамаарсан гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй;
- Тээврийн хэрэгсэл, техникийн мэдлэг, туршлага сайтай;
- Хувийн зохион байгуулалт, цаг баримтлал, сахилга бат сайн;
- Үнэнч шударга, нягт нямбай, хариуцлагатай;
- Ажлын ачаалал даах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах;
- Эрүүл мэндийн хувьд ажил үүрэг гүйцэтгэхэд нөлөөлөх, саад болохуйц шалтгаан, өвчний онош, түүхгүй байх;
- Гэнэтийн хүчин зүйл болон яаралтай шаардлага, шөнийн цагаар дуудагдан ажиллах боломжтой, хувийн унаатай байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, бакалаврын зэрэгтэй, мэргэшсэн жолооч болон мэргэшүүлэх бусад сургалтад хамрагдсан бол диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар,
- Бусад /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/
Ажил горилогч нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор товлогдоно.
Холбоо барих утас: 7511-4323