Берлины шинэ нисэх буудлын ерөнхий туршилт эхэлж байна
Олон жилийн турш хойшилж ирсэн нийслэл хотын нисэх буудал BER нээгдэх өдөр бага багаар дөхөж байна. Өмнө тоног төхөөрөмж тус бүрийг тусад нь туршиж үйл ажиллагааг нь шалгадаг байсан бол энэ удаа нийт тоног төхөөрөмжийг нэгэн зэрэг хоорондын уялдааг нь туршин шалгаж байгаагаар онцлог юм. Туршилт 2 сар үргэлжилж эцэст нь дахин 1 сарын хугацаанд үр дүнг шинжлэн баримтжуулах юм байна. Нисэх буудлын дарга Daldrup ийнхүү туршилт хийх нь 2020 оны 10-р сард нээх төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд ажил хуваарийн дагуу явагдаж байна гэж үзэж байгаа аж.
Анх нисэх буудлын нээлтийг 2011 оны намар гэж зарлаж байсан ч барилгын дутагдал, техникийн асуудал, төлөвлөлтийн алдаа зэргээс хамааран удаа дараа хойшилсон юм. Оператор компанийн 26%-ийг Холбооны улс эзэмшдэг бол үлдсэн хувийг Берлин, Бранденбург мужууд эзэмшдэг байна.
Эх сурвалж: https://www.spiegel.de/wirtschaft/unternehmen/grossflughafen-mehrmonatige-generalprobe-am-ber-beginnt-a-1279423.html