Хүний нөөц

10 Apr 2026

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН”-ийн сул орон тоонд

ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр:                       “Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн”

Ажлын байрны төрөл:                    Үндсэн ажилтан /байнгын/

Ажлын өдөр, цаг:                             Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг

Ажлын байрны хаяг, байршил:    Улаанбаатар хот, СБД

 

Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:

            Компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагаа болон төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын судалгаа, тооцооллыг хийх, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны тайлан, мэдээлэл боловсруулах, харьяа нэгжийн даргад ажлаа тайлагнаж, компанийн удирдлагыг мэдээллээр хангах, компанийн хувь нийлүүлсэн хуулийн этгээдийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төсөв, гүйцэтгэл үр дүн болон хөрөнгийн өөрчлөлт, бүртгэл хөдөлгөөн, хөрөнгийн үнэ цэнэ, эрсдэлийг судалж, хянах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, санал, зөвлөмж бэлтгэх

 

Тавигдах үндсэн шаардлага:

  • Дээд боловсролын Бакалавр зэрэгтэй;
  • Санхүү, Эдийн засаг, Эрхзүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Төсөв, төлөвлөгөө, судалгаа хийх, эрсдэлийн үнэлгээ, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх, мэдээлэл боловсруулж тайлан танилцуулга бэлтгэх чадвартай;
  • Ажил мэргэжилдээ холбогдох хууль, дүрэм журмын суурь мэдлэг, хууль хэрэглээний чадвартай;
  • Баримт бичиг, тайлан мэдээлэл боловсруулах компьютерын хэрэглээний программууд, ажлын техник хэрэгслийг бүрэн эзэмшсэн;
  • Албан баримт бичиг төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй.

Бүрдүүлж ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх),
  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Боловсролын гэрчилгээ, диплом, үнэмлэхийн хуулбар (бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистр, докторын диплом, мэргэжлийн болон мэргэшсэн зэргийн үнэмлэх),
  • Ажил мэргэжлийн ур чадвар, туршлага, давуу тал, амжилтыг нотлох бусад баримт бичиг.

 

Ажил горилогч нь 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.

 

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор товлогдоно.

Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980