Мэдээлэл

29 Jul 2019

Шинэ нисэх буудалд ашиглагдах газрын үйлчилгээний заавруудыг хүлээлгэн өгөв

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд шинэ нисэх буудлын газрын үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглагдах заавруудыг хүлээлгэн өглөө.

Тус төслийн урт хугацааны зөвлөхөөр 2 жил ажилласан, Жайкагийн мэргэжилтэн, төслийн зохицуулагч Такамура Мицүо өнөөдөр ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомтой уулзах үедээ тус заавруудыг гардуулсан юм.

Олон улсын агаарын тээвлэгчдийн холбоо /IATA/-ны газрын үйлчилгээний заавруудыг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын Ашиглалтын өмнөх захиргаанд хүлээлгэн өгч буй нь нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт хийж байгаагүй бидэнд тун чухал гарын авлага болно хэмээн талархаж буйгаа ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга онцоллоо.

 

Эх сурвалж: https://www.mcaa.gov.mn/?p=6826

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980