Хүний нөөц

20 Mar 2026

“ҮЙЛЧЛЭГЧ”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

Image
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“ҮЙЛЧЛЭГЧ”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Үйлчлэгч”
Ажлын өдөр, цаг: Ээлжийн хуваарийн дагуу 7 хоногийн 40 цаг
Ажлын байрны хаяг, байршил: “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Хүндэт зочны танхим /Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг/
Ажлын байрны түвшин: Гүйцэтгэх ажилтан
Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:
“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Хүндэт зочны танхимын цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, өнгөлгөөг технологийн дагуу гүйцэтгэж, танхимын тав тух, цэвэр цэмцгэр байдал, үйлчлүүлэгчийн тав тух, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинг бүрдүүлэх.
Тавигдах үндсэн шаардлага:
1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
2. Түгээмэл мэргэжлийн;
3. Ажлын дадлага, туршлагатай, цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх;
4. Цэвэрлэгээний техник хэрэгсэл дээр ажиллах чадвартай байх;
5. Харилцааны соёлтой, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
6. Ажилдаа идэвх санаачилгатай, нягт нямбай, цаг сайн баримталдаг байх;
7. Түргэн шуурхай, ажлын ачаалал даах чадвартай байх;
8. Англи хэлний зохих мэдлэгтэй;
9. Төв аймгийн Зуунмод хот болон Хан-Уул дүүргийн Яармаг, Буянт-Ухаад ойр амьдардаг бол давуу тал болно.
Бүрдүүлж ирүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет /дэлгэрэнгүй, бүрэн бөглөсөн байх! /,
• Боловсролын гэрчилгээ, диплом, үнэмлэхийн хуулбар (бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистр, докторын диплом, мэргэжлийн болон мэргэшсэн зэргийн үнэмлэх);
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Ажил мэргэжлийн ур чадвар, туршлага, давуу тал, амжилтыг нотлох бусад баримт бичиг;
• Оршин суугаа газрын засаг захиргааны нэгжийн тодорхойлолт;
• Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндээр тохирох эсэхийг тодорхойлсон эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээний бичиг.
Ажил горилогч нь 2026 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор товлогдоно.
Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980