Хүний нөөц

26 Jan 2026

“НЯРАВ”-ын сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь

“НЯРАВ”-ын сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр:                       “Нярав”

Ажлын байрны төрөл:                    Үндсэн ажилтан /байнгын/

Ажлын өдөр, цаг:                             Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг

Ажлын байрны хаяг, байршил:    Улаанбаатар хот, СБД

 

Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:

            Компанийн өмч, эд хөрөнгө, бэлэн мөнгө хариуцаж, тэдгээрийн зарцуулалт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэн, худалдан авалтыг хариуцах, хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, аж ахуйн үйл ажиллагааг хариуцан зохин байгуулах, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийг хөтлөх,холбогдох бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Тавигдах үндсэн шаардлага:

  • Нягтлан бодогч, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
  • Дээд боловсролын бакалавр зэрэгтэй;
  • Бие даан нягтлан бодох бүртгэл, данс хөтлөх, тайлан мэдээ бэлтгэх, тайлагнах санхүү бүртгэлийн болон ехсел программ ашиглах чадвартай;
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Компьютер, хэрэглээний оффис программууд, цахим-интернэт ажлын орчны программ хангамж, техник хэрэгслийг бүрэн ашиглах чадвартай;
  • Ажил үүргийн дагуу тайлан мэдээ, төлөвлөгөө боловсруулах тайлагнах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Албан харилцааны ёс зүй, сахилга хариуцлагын өндөр төлөвшилтэй;
  • Үнэнч шударга, хичээл зүтгэл, идэвх санаачилгатай;
  • Нягт нямбай, эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалт сайтай.

 

Бүрдүүлж ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх),
  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалаврын дипломын хуулбар,
  • Урьд ажиллаж байсан бол ажиллаж байсан газрын удирдах албан тушаалтны гаргасан ажил байдлын тодорхойлолт,
  • Оршин суугаа газрын засаг захиргааны нэгжийн тодорхойлолт,
  • Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндээр тохирох эсэхийг тодорхойлсон эрүүл мэндийн урьдчилсан үзлэг /ерөнхий эрүүл мэнд сэтгэц/ шинжилгээний баримт, бичиг.

Ажил горилогч нь 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор товлогдоно.

Холбоо барих утас: 7511-4323

Ажил горилогч нь 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980