01 Dec 2025
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-ы сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Үйлчилгээний ажилтан”
Ажлын өдөр, цаг: Ээлжийн ажлын цагийн хуваарийн дагуу (24/72)
Ажлын байрны хаяг, байршил: “Чингис хаан” Олон улсын нисэх буудал
Ажлын байрны түвшин: Туслах, гүйцэтгэх албан тушаалтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Хүндэт зочны танхимаар үйлчлүүлэгч, зорчигч, угтагч, үдэгч нарт үйлчилгээ үзүүлэх
Тавигдах шаардлага:
• Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
• Мэргэжил харгалзахгүй;
• Худалдаа, үйлчилгээ, харилцааны ажил мэргэжлийн чиглэлээр дадлагажиж байсан, эсвэл энэ чиглэлээр ажилласан туршлагатай байх;
• Бариста, зөөгч-үйлчлэгч зэрэг худалдаа, харилцаа-үйлчилгээний ажилтан буюу менежерийн сургалтад хамрагдсан, энэ төрлийн мэргэшүүлэх гэрчилгээтэй бол давуу тал болно;
• Багаар болон бие даан ажиллах, суралцах чадвартай, санаачилгатай, хичээл зүтгэлтэй байх;
• Хувийн зохион байгуулалт, сахилга бат, цаг баримтлах чадвар сайн, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, ачаалал даах чадвартай байх;
• Компьютерын өргөн хэрэглээний программ ашиглах чадвартай, ажлын төлөвлөгөө, тайлан мэдээ, бүртгэл хөтлөх, тайлагнах, тооцоо хөтлөх болон ажлын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй харьцах чадвартай байх;
• Зан төлөв, харилцаа, ёс суртахууны доголдолгүй, зөв хандлага, төлөвшилтэй, ажил мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах чадвартай;
• Шаардлагатай үед бусад ажилтныг орлох, ажил үүрэг хавсран, хослон гүйцэтгэх, хөрвөх чадвартай байх;
• Үйлчилгээний англи хэлний зохих мэдлэгтэй, эсвэл гуравдагч хэлний ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдлэгтэй байх;
• Үнэнч, шударга, хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх),
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бакалаврын диплом, мэргэшүүлэх болон бусад сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар,
- Бусад (ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно).
Ажил горилогч нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын тов материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор байна.
Холбоо барих утас: 7511-4323