ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО (IATA)-НООС САНААЧИЛСАН “ONE ID” ДИЖИТАЛ ПЛАТФОРМ
Олон Улсын агаарын тээврийн зорчигчдын тоо 2019 онд ойролцоогоор 4 тэрбум байсан бол 2040 онд 8 тэрбум болж, жилд дунджаар 3.3%-иар өсөж 2041 он гэхэд агаарын зорчигчдын тоо хоёр дахин өсөх төлөвтэй байгаа хэдий ч нисэх онгоцны буудлуудыг тэр бүр томруулан барихад хүндрэлтэй тул агаарын тээврийн салбар нь энэхүү өсөлттэй уялдуулан автоматжуулалт, дижиталчлал, илүү үр ашигтай зохицуулалтуудыг хэрэгжүүлэх шаардлага үүсч байгаа болно.
Харин Олон Улсын Агаарын Тээврийн Холбооноос санаачилсан “One ID” үйлчилгээ нь “Timatic AutoCheck”, “Timatic Widget” болон “API” холболт, нүүр болон хурууны хээ таниулах цахим технологийн тусламжтайгаар зорчигч нисэх буудалд ирэхээс өмнө нислэгтэй холбоотой баримт бичгээ цахимаар уншуулан таниулж, нисэх буудлын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх боломжтой болно.
Олон Улсын агаарын тээврийн холбоо (IATA) нисэх буудлуудад One ID дижитал платформыг хэрэгжүүлэхээр улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь нисэх буудлын эдийн засгийн үр ашгийг хэмээгдүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор One ID системийг нэвтрүүлсэн улсуудын нэг юм.
Эх сурвалж: https://www.iata.org/en/publications/newsletters/iata-knowledge-hub/digital-identity-for-improved-customer-experience-and-secure-facilitation/