Хүний нөөц

27 Dec 2024

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-ы сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр: “Үйлчилгээний ажилтан”

Ажлын өдөр, цаг: Ээлжийн ажлын цагийн хуваарийн дагуу (24/72)

Ажлын байрны хаяг, байршил:“Чингис хаан” Олон улсын нисэх буудал

 

Ажлын байрны түвшин: Туслах,гүйцэтгэх албан тушаалтан

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Хүндэт зочны танхимаар үйлчлүүлэгч,  зорчигч, угтагч, үдэгч нарт үйлчилгээ үзүүлэх

 

Тавигдах шаардлага:

 

  • Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
  • Мэргэжил харгалзахгүй;
  • Худалдаа, үйлчилгээ, харилцааны ажил мэргэжлийн чиглэлээр дадлагажиж байсан, эсвэл энэ чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • Бариста, зөөгч-үйлчлэгч зэрэг худалдаа, харилцаа-үйлчилгээний ажилтан буюу менежерийн сургалтад хамрагдсан, энэ төрлийн мэргэшүүлэх гэрчилгээтэй бол давуу тал болно;
  • Багаар болон бие даан ажиллах, суралцахчадвартай, санаачилгатай, хичээл зүтгэлтэй байх;  
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат, цаг баримтлах  чадвар сайн, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, ачаалал даах чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программ ашиглах чадвартай, ажлын төлөвлөгөө, тайлан мэдээ, бүртгэл  хөтлөх, тайлагнах, тооцоо хөтлөх болон ажлын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй харьцах чадвартай байх;
  • Зан төлөв, харилцаа, ёс суртахууны доголдолгүй, зөв хандлага, төлөвшилтэй, ажил мэргэжлийн  ёс зүйн хэм хэмжээг баримтлах чадвартай;
  • Шаардлагатай үед бусад ажилтныг орлох, ажил үүрэг хавсран, хослон гүйцэтгэх, хөрвөх чадвартай байх;
  • Үйлчилгээний англи хэлний зохих мэдлэгтэй, эсвэл гуравдагч хэлний ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдлэгтэй байх;
  • Үнэнч, шударга, хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх.

 

Бүрдүүлэх материал:

 

  • Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх),
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бакалаврын диплом, мэргэшүүлэх болон бусад сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар,
  • Бусад (ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно).

Ажил горилогч нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn  мэйл хаягаар ирүүлнэ үү.

 

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын тов материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор байна.

 

Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980