Мэдээлэл

13 May 2019

Истанбулын “Их Нүүдэл”

Туркийн нийслэл Истанбулд байрлалтай гол олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоож шинэ нисэх буудал руу маш өргөн цар хүрээтэй нүүдэл хийлээ.

Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудалаас Хар тэнгисийн эрэгт байрлах Истанбулын нисэх онгоцны буудал руу хийсэн нүүлгэн шилжүүлэлтийг “Их нүүдэл” хэмээн нэрлэсэн бөгөөд 2019 оны 04 сарын 05-ны баасан гаригт эхлүүлэн бямба гаригт дуусгажээ.

Туркийн гол агаарын тээвэрлэгч болох Туркиш Эйрлайнсын гүйцэтгэх захирал Билал Экси хэлэхдээ: “686 ширхэг том оврын ачааны машин болон зуун зуун ширхэг янз бүрийн машин техникээр шөнө дунд нүүлгэн шилжүүлсэн ба онгоцнууд мөн шинэ буудалруугаа нисэн очиж байна” гэв.

Твиттерт мөн жиргэхдээ “Энэхүү нүүдэл нь агаарын тээврийн салбарын түүхэн дэх хамгийн том нүүлгэн шилжүүлэлт болсон ба 33 хөлбөмбөгийн талбайг бүрэн дүүргэж чадахуйц, 47000 тонны жинтэй, 10000 гаруй ширхэг тоног төхөөрөмжийг зөөж аваачлаа” гэсэн байна.

Туркийн ерөнхийлөгч Эрдоганы нэрийн хуудас болсон энэхүү мега төсөл нь өнгөрсөн оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа хэсэгчлэн эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар жилд 90 сая зорчигчид үйлчилгээ үзүүлэх юм байна. Цаашид дэлхийн хамгийн том онгоцны буудал болохоор зорьж байгаа бөгөөд 10-н жилийн дараа гэхэд жилд 200 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болно гэж тооцоолж байна.

Ажилчдын эрхийг хамгаалах үйлдвэрчний эвлэлийнхэн “Эрдоганы заасан хугацаанд амжиж үйл ажиллагааг эхлүүлэх гэснээс болж үйлдвэрлэлийн осол, хүний амь эрсэдсэн ослууд олон удаа гарсан” хэмээсэн бол харин байгаль орчны хөдөлгөөнийхөн “Онгоцны буудал болон түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт олон ойг сүйтгэж, гол, нууруудыг ширгээх болно” гэж мөн мэдэгдсэн байна.

Дэлхийн хамгийн “завгүй” онгоцны 17-д жагсдаг Ататюркын олон улсын нисэх буудал орон нутгийн цагаар 2019 оны 04 сарын 06-ны өдрийн өглөөний 02:00 цагт хамгийн сүүлийн онгоцоо үджээ.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980