Мэдээлэл

18 Jun 2024

МИАТ ТӨХК АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ "IOSA" АУДИТ ШАЛГАЛТАА АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЖ, СТАНДАРТ ХАНГАСАН КОМПАНИ БОЛОХОО ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА

Image
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 2024 оны 6 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо /IATA/-ны 2 жил тутам хийгддэг ээлжит аюулгүй ажиллагааны “IOSA” аудит шалгалтаар амжилттай шалгуулж, нислэгийн аюулгүй байдал, дотоод хяналт, чанарын удирдлагын тогтолцоогоор олон улсын жишигт хүрсэн, стандарт хангасан компани болохоо дахин баталгаажууллаа.
 
Энэхүү шалгалт нь ИАТА-гаас шинээр хэрэгжүүлж буй үл тохирол илрүүлэх шинэ аргачлалуудаар баяжуулагдсан эрсдэлд тулгуурласан аудит буюу (Risk Based IOSA) дүрмийн дагуу Нислэгийн аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт /ORG/, Нислэгийн үйл ажиллагаа /FLT/, Агаарын хөлгийн засвар үйлчилгээ /MNT/, Нислэгийн хяналт, зохицуулалт /DSP/, Бүхээгийн үйл ажиллагаа /CAB/, Газрын үйл ажиллагаа /GRH/, Ачаа, шуудан тээвэр /CGO/, Нисэхийн аюулгүй байдал /SEC/ зэрэг нийт 930 стандартын 550-иар нь эрсдэлд тулгуурласан үнэлгээ хийж, илүү дэлгэрэнгүй бичиг баримт, нотолгоо үзүүлэн шалгуулж 98,5% амжилт үзүүлсэн нь бусад Олон улсын агаарын тээвэрлэгчдийн шалгуулсан үл тохирлын үнэлгээний дунджаас 50 хувиар илүү амжилт үзүүллээ.
 
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яамhttps://mrtd.gov.mn/i/4082

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980