Мэдээлэл

18 Apr 2024

“Чингис хаан” ОУНБуудал Олон улсын “SKYTRAX 4 од” бүхий нисэх буудлын зэрэглэлийг хангаж, батламжаа гардан авлаа.

Image

Монгол Улсын иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь Английн “SKYTRAX” судалгаа үнэлгээний байгууллагаас олгодог дэлхийд нэр хүндтэй олон улсын нисэх буудлын “4 од” зэрэглэлийг хангаж,  "4 STAR AIRPORT" батламжаа Герман улсын Франкфурт хотноо 2024 оны 4 дүгээр сарын 17 ний өдөр зохион байгуулагдсан “SKYTRAX WORLD AIRPORT AWARDS” арга хэмжээн дээр гардан авлаа.

Их Британийн Лондон хотод төвтэй “Скайтракс” олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгч рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанар стандартын үзүүлэлт түс бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлж зэрэглэл тогтоодог байна.

“4 од” үнэлгээг Франкфурт, Парис, Амстердам, Фукуока, Осака хотын Кансай, Итами, Абу даби зэрэг олон улсын нисэх онгоцны буудлууд авсан байдаг ба Чингис хаан олон улсын нисэх буудлын үйлчилгээ нь ийнхүү олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдсэн байна.

Английн"Skytrax"олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага ньдэлхийн даяарх нисэх онгоцны буудлуудыг нислэгийн үед үзүүлэх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн чанар, архитекторын шийдэл зэргийг судлан харьцуулсны үндсэн дээр2024 оны Дэлхийн шилдэг 10 нисэх буудлыг тодруулжээ. Үүнд:

  • Катарын нийслэл Доха дахь Хамад (Hamad) олон улсын нисэх онгоцны буудал
  • Дубай нисэх онгоцны буудал, АНЭУ
  • Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудал
  • Мюнхений олон улсын нисэх онгоцны буудал, Герман
  • Шарль де Голль нисэх онгоцны буудал, Парис
  • Инчоны олон улсын нисэх онгоцны буудал, Өмнөд Солонгос
  • "Чанги" олон улсын нисэх онгоцны буудал, Сингапур
  • Ханедагийн олон улсын нисэх онгоцны буудал, Токио
  • Нарита олон улсын нисэх онгоцны буудал, Токио
  • Цюрихын нисэх буудал, Швейцар

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980