Мэдээлэл

28 Mar 2019

ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭРҮҮЛ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ

Франкфуртын Олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн эрүүл нисэх онгоцны буудлаар шалгарчээ. Netflights-аас хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн ачаалалтай 25 нисэх буудлуудын аль нь зорчигчдын эрүүл мэнд, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд хамгийн их хүчин чармайлт гаргаж байгааг харуулсан юм. Судалгаанд нисэх буудлын ногоон байгууламж, зорчигчдын амралтын бүс, мөргөлийн өрөө, массаж, спа, фитнессийн тоног төхөөрөмж зэргийг хамруулсан байна. Нисэх онгоцны буудал тус бүр нийт 23  "эрүүл мэндийн оноо" авах боломжтой байснаас нээлттэй террас, тусгай чимээгүй нам гүн өрөө зэргээр Франкфуртын олон улсын нисэх буудал хамгийн их оноо аван шилдгээр тодорсон юм. Мөн тээврийн гол зангилаа болох тус онгоцны буудал нь йог, мөргөлийн өрөөнүүдтэй бөгөөд янз бүрийн эмчилгээ, сувилал санал болгодог спа-тай юм.

Дэлхийн 4 дэх хамгийн ачаалалтай нисэх буудал болох Амстердамын Шипхол (Schiphol Airport) 2-р байранд орж, дараа нь Дубай олон улсын нисэх буудал шалгарсан байна.

Нийт 25 нисэх онгоцны буудлаас судалж үзсэнээс 17 нь спа, үсчин, гоо сайхан зэрэг цагийн зөрөө гаргах төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг бол 13 нь массажны үйлчилгээний газартай байна. Мөн 9 нь йог, бясалгал хийх тайван чимээгүй, амрах орчинг бүрдүүлсэн байна.

Лондонгийн Гатвик (Gatwick) нисэх буудал нь Англи улсаас шалгарсан цорын ганц буудал байсан боловч  үр дүн нь тийм ч сайнгүй байсан юм. Мөргөлийн өрөөгөөр нэг оноо авсан бөгөөд бусад бүх ангилалд оноо авч чадаагүй байна.

"Нисэх буудлууд зөвхөн онгоцонд суух, буух газар биш болсон. Жишээ нь худалдан авалт хийх илүү өргөн боломжууд, арвин сонголттой хоол хүнс гэх мэтээс гадна эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг зорьдог болсон байна" гэж Netflights-ийн захирал Эндрю Шелтон онцолжээ.

Шилдэг 10 Хамгийн эрүүл нисэх онгоцны буудлууд:

1.Frankfurt Airport (FRA), Frankfurt

2. Schiphol Airport (AMS), Amsterdam

3. Dubai International Airport (DXB), Dubai

4. Changi Airport (SIN), Singapore

5. Hong Kong International Airport (HKG), Hong Kong

6. Vancouver International Airport (YVR), Vancouver

7. John F. Kennedy International Airport. (JFK), New York

8. Haneda Airport (HND), Tokyo

9. San Francisco International Airport (SFO), San Francisco

10. Toronto Pearson International Airport (YYZ), Toronto

 

Эх сурвалж: https://www.independent.co.uk/travel/news-and-advice/airports-best-health-happiness-ranked-gatwick-frankfurt-a8823001.html

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980