Мэдээлэл

22 Mar 2019

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI) дэлхийн шилдэг нисэх буудлуудыг танилцуулав

Зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид үндэслэн Олон улсын нисэх буудлын зөвлөл (ACI) -ийн зүгээс жил болгон шалгаруулдаг Нисэх буудлын үйлчилгээний чанарын (Airport Service Quality, ASQ) шагналыг Дели-Индира Ганди, Индианаполис, Москва-Шереметево, Мумбай-Чатрапа, Сингапур-Чанги болон Сөүл-Кимпо гэсэн нисэх буудлуудын тоонд багтсан тухай мэдээллээ.

Олон улсад өөрийн гэсэн үйлчилгээ туршлагаараа зорчигчдод танигдан олон удаа шагнал хүртэж байсан Бээжин-Капитал, Торонто-Пирсон, Ром-Фюмичино болон Шанхай-Пудон зэрэг нисэх буудлууд мөн шагнал хүртсэн юм.

Бенгалуругийн Кемпеговда олон улсын нисэх буудлын зорчигчдын явах болон ирэх танхимд тус тус шагнал авсан бөгөөд ингэснээр тус буудал ирэх танхимд олгосон анхны шагналын эзэн болж байгаа юм.

 Энэ жил хэд хэдэн нисэх буудал анхны ASQ шагналаа хүртсэн юм, үүнд Гондурасын Рамон Виллае Моралес, мөн Дублин, Осло, Хельсинки, Саутхэмптон, Бристол, Лондон хот зэрэг багтаж байна. 

 ACI-ийн Ерөнхий захирал Анжела Гиттенс "Энэхүү шагнал нь нисэх буудлын ололт, амжилтыг үйлчлүүлэгч, харилцагчдад хүргэх боломжийг олгодог бөгөөд нисэх буудлуудын операторуудын хамгийн дээд шагнал юм. Зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нь бизнесийн чухал хэрэгсэл болдог гэдгийг нисэх буудлууд хүлээн зөвшөөрсөн. ACI-ийн Airport Service Quality, ASQ шагнал нь нисэх буудлын үйл ажиллагааг удирдахад чиглэсэн бодит хэмжүүр, харьцуулалтыг хангадаг цорын ганц глобал хөтөлбөр юм" гэжээ.

Шагналыг ирэх 9-р сард Индонезийн Балид зохион байгуулагдах 2 дахь удаагийн  ACI Customer Experience Global Summit чуулга уулзалтын үеээр гардуулах юм.

Дэлхийн хамгийн өндөр ачаалалтай 100 нисэх буудлын 75 нь энэхүү хөтөлбөрт оролцдог бөгөөд 2018 онд дэлхийн 8.3 тэрбум зорчигчдын тал нь хөтөлбөрт оролцдог нисэх буудлаар дамжин өнгөрч үйлчлүүлсэн байна.

http://www.airport-world.com/news/general-news/7041-aci-reveals-the-world-s-best-airports-for-customer-experience.html

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980