ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ”-ы сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Тооцооны нягтлан бодогч”
Ажлын өдөр, цаг: Ажлын 5 өдөр 8 цаг
Ажлын байрны хаяг, байршил:Компанийн төв оффис /СБД-ийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай/ болон “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дах Хүндэт зочны танхим
Ажлын байрны түвшин: Гүйцэтгэх албан тушаалтан
Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:
НББОУС, Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, орлого, авлага, өглөгийн бүртгэл, үндсэн хөрөнгө, бараа материалын данс хөтлөлт, тайлан мэдээ боловсруулах, хянах, санхүү, татварын тайлан бэлтгэх, анхан шатны баримтын иж бүрдлийг хянах зэрэг ажил үүргийг хариуцан гүйцэтгэнэ.
Тавигдах үндсэн шаардлага:
- “Нягтлан бодогч-Бизнесийн удирдлага” мэргэжлээр дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
- НББ-ийн онол стандарт, суурь мэдлэг сайн;
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Нягтлан бодох бүртгэлийн программ, компьютерын хэрэглээний программ хангамж ашиглах, цахим орчинд ажиллах өндөр чадвартай;
- Баримт бичиг, мэдээ, төлөвлөгөө тайланг мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай;
- Ажил мэргэжил, албан харилцааны ёс зүйн өндөр төлөвшилтэй;
Нэмэлт шаардлага:
- Нягт нямбай, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайн;
- Ажлын ачаалал дааж, шуурхай, багаар ажиллах чадвартай;
- Хичээл зүтгэлтэй, санаачилгатай, хариуцлагатай;
- Харилцааны соёл, ёс суртахууны зөв хандлага, төлөвшилтэй.
Бүрдүүлж ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /дэлгэрэнгүй, бүрэн бөглөсөн байх! /,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, мэргэшүүлэх, дадлагажих сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар.
- Бусад /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/.
Ажил горилогч нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 7511-4323