САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ ШАЛГАРУУЛЖ АВНА
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Санхүүгийн шинжээч”
Ажлын байрны төрөл: Үндсэн ажилтан /байнгын/
Ажлын өдөр, цаг: Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг
Ажлын байрны хаяг, байршил: Улаанбаатар хот, СБД
Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:
Компанийн санхүүгийн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянах, шинжлэн судлах, дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөх, судалгаа тооцоо, тайлан, бэлтгэх, төсөл хөрөнгө оруулалт, үр ашгийн судалгаа шинжилгээ хийх, компанийн удирдлагыг мэдээллээр хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх.
Тавигдах үндсэн шаардлага:
- Санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
- Санхүүгийн менежмент, эдийн засаг, дата аналист, бизнесийн удирдлага, нягтлан бодогч зэрэг мэргэжил эзэмшсэн;
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Санхүү нягтлан бодох бүртгэл, төсөв, төсөл тооцоо судалгааны ажлын туршлагатай, санхүү, татварын тайлангуудын уялдаа холбоог уншиж ойлгох, алдааг олох, гүйцэтгэлийг хянах, мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийж, дүгнэлт өгөх чадвартай;
- Компьютер, оффисын хэрэглээний болон мэдээ, тайлан, танилцуулга бэлтгэх, танилцуулах сүүлийн үеийн шинэ дэвшилтэт программ ашиглах чадвар сайтай;
- Баримт бичиг тооцоо судалгаа боловсруулах, төлөвлөх, хянах зэрэг бичгийн чадвар сайн байх;
- Мэргэжлийн Англи хэлний дунд буюу дундаас дээш түвшний мэдлэгтэй,
- Багаар болон бие даан ажиллаж суралцах чадвартай, идвэх санаачлагатай, хариуцлагатай байх.
Бүрдүүлж ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, мэргэших болон бусад сургууль, сургалтад хамрагдсан бол диплом, гэрчилгээний хуулбар.
- Бусад /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/.
Ажил горилогч нь 2024 оны2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор товлогдоно.
Холбоо барих утас: 7511-4323