ҮЙЛЧЛЭГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“ҮЙЛЧЛЭГЧ”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Үйлчлэгч”
Ажлын өдөр, цаг: Долоо хоногийн 40цаг
Ажлын байрны хаяг, байршил:“Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Хүндэт зочны танхим /Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг/
Ажлын байрны түвшин: Гүйцэтгэх ажилтан
Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Хүндэт зочны танхимын байранд өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгалыг стандарт зааврын дагуу гүйцэтгэж, танхимын тав тух, цэвэр цэмцгэр байдал, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинг бүрдүүлэх.
Тавигдах үндсэн шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
- Цэвэрлэгээ үйлчилгээний ажлын дадлага туршлага, ур чадвартай,
- Үйлчилгээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх;
- Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг байх;
- Идэвх санаачилга, хичээл зүтгэлтэй, цэвэрч, нягт нямбай;
- Хурдан шуурхай, ажлын ачаалал даах чадвартай байх;
- Зан харилцааны доголдолгүй, харилцааны соёлтой;
- Төв аймгийн Зуунмод хот болон Хан-Уул дүүргийн Яармаг, Буянт-Ухаад амьдардаг бол давуу тал болно.
Бүрдүүлж ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /дэлгэрэнгүй, бүрэн бөглөсөн байх! /,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжил, мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээ, диплом, дадлагажих сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.
- Бусад /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/.
Ажил горилогч нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 7511-4323