Мэдээлэл

07 Dec 2023

“ИСТАНБУЛ” НИСЭХ БУУДАЛ ХАМГИЙН ИХ АЧААЛАЛТАЙ 10 НИСЭХ БУУДЛЫН НЭГ БОЛЖЭЭ

Image
“ИСТАНБУЛ” НИСЭХ БУУДАЛ ХАМГИЙН ИХ АЧААЛАЛТАЙ 10 НИСЭХ БУУДЛЫН НЭГ БОЛЖЭЭ
Airports Council International буюу Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн тайланд дурдсанаар Турк улсын “Истанбул” нисэх буудал 2022 онд дэлхийн хамгийн их ачаалалтай 10 нисэх буудлын нэг болсон байна. Дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх буудлуудын жагсаалтыг АНУ-ын “Атланта” нисэх буудал тэргүүлсэн бол араас нь “Даллас Форт-Уэрт”, “Денвер” нисэх буудлууд удаалжээ.
“Истанбул” нисэх буудал 2022 онд 64.29 сая зорчигч хүлээн авснаар жагсаалтын долоодугаарт бичигдсэн бөгөөд зорчигчдынх нь тоо өмнөх оныхоос 73.8 хувиар өсжээ. Тус нисэх буудал нь 2021 онд 14 дүгээрт, 2020 онд 28 дугаарт жагсаж байсан байна.
Түүнчлэн “Истанбул” нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо 2019 оныхтой харьцуулахад 23.2 хувиар өссөнийг тайланд дурджээ. Дэлхийн хамгийн их ачаалалтай 10 нисэх буудлаас зөвхөн “Денвер” /0.2 хувь/ болон “Истанбул”-ын зорчигчдын тоо цар тахлын өмнөх үеийнхээс өссөн байна.
Хамгийн их ачаалалтай 10 нисэх буудлын жагсаалтад орсон бусад нисэх буудлуудыг нэрлэвэл, АНУ-ын “Чикаго О'Хара” (4 дүгээрт), АНЭУ-ын “Дубай” (5 дугаарт), Америкийн “Лос-Анжелес” (6 дугаарт), Британийн “Хитроу” (8 дугаарт), Энэтхэгийн “Индра Ганди” (9 дүгээрт), Францын “Шарль-де-Голль” (10 дугаарт) оржээ.
Эх сурвалж: American Airlines

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980