Мэдээлэл

25 Oct 2023

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Image
 Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Хан Кок Хуан нар Бангладеш Улсын нийслэл Дакка хотноо 2023 оны 10-р сарын 16-ны өдөр уулзалт хийж хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай асуудлаар хэлэлцэн тохиролцов.
 
 Хоёр улсын хооронд дурын агаарын хөлгийн маягаар аливаа нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэх,
 
Хэлэлцэн тохиролцогч Тал бүрийн томилогдсон агаарын тээвэрлэгчид долоо хоногт 14  хүртэлх удаагийн давтамжтай агаарын тээврийн тав дугаар эрхийг эдэлж, Сингапур Улс дахь аль ч цэгүүд болон Монгол Улс дахь аль ч цэгүүд хооронд аль ч дундын цэгүүдийг ашиглан, чанад орших аль ч цэгүүд рүү агаарын хөлгийн маяг, эсхүл багтаамжийн ямарваа хязгаарлалтгүйгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар тохиролцлоо.
 

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980