Мэдээлэл

25 Oct 2023

ВЬЕТНАМ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ТОХИРОЛЦЛОО

Image
Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны 10-р сарын 17-ны өдөр Бангладешийн нийслэл Дакка хотноо уулзалт хийж, хоёр улс хоорондын Агаарын харилцаатай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцлоо.
 
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2000 оны 6-р сарын 28-ний өдөр байгуулсан Хэлэлцээрийн хавсралт “Маршрутын хуваарь”-т өөрчлөлт оруулж томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын цэгүүд рүү нислэг үйлдэх,
 
Томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын агаарын хөлгийн маягаар аливаа нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүй нислэг үйлдэхээр тохирсон. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог Нха Транг, Дананг, Хошимин, Ханой зэрэг дурын хот руу шууд нислэгтэй болох боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог Нха Транг, Дананг, Хошимин, Ханой зэрэг дурын хот руу шууд нислэгтэй болох боломж бүрдэж байгаа юм. 
 
 

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980