Хүний нөөц

02 Oct 2023

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Image

Нас, хүйс:  Нас 35 хүртэл, хүйс харгалзахгүй.

Ажлын өдөр, цаг:  Ажлын 5 өдөр 8 цагаар, 7 хоногийн 40 цаг.

Ажлын байрны хаяг, байршил:  

Компанийн төв оффис /СБД-ийн 8 дугаар хороо Сүхбаатарын талбай/  болон                                                    “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дах Хүндэт зочны танхим.

Ажлын байрны түвшин:  Туслах, гүйцэтгэх албан тушаалтан

Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:

НББОУС, Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, орлого зарлага,  үндсэн хөрөнгө, бараа материалын данс хөтлөлт, тайлан мэдээ боловсруулах, хянах, санхүү, татварын тайлан бэлтгэх, анхан шатны баримтын иж бүрдлийг хянах зэрэг ажил үүргийг хариуцан гүйцэтгэнэ.

Тавигдах үндсэн шаардлага :

  1. “Нягтлан бодогч-Бизнесийн удирдлага” мэргэжлээр дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
  2. НББ-ийн онол стандарт, мэргэжлийн суурь мэдлэгийг сайн;
  3. Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  4. Нягтлан бодох бүртгэлийн программ, компьютерын хэрэглээний программууд; цахим орчинд ажиллах программ хангамж ашиглах чадвар сайн;
  5. Баримт бичиг, мэдээ, төлөвлөгөө тайлан боловсруулах чадвартай;
  6. Ажил мэргэжил, албан харилцааны ёс зүйн өндөр төлөвшилтэй;
  7. Харилцааны соёл, ёс суртахууны боловсрол сайн, зөв хандлагатай байх.

Нэмэлт шаардлага:

  • Нягт нямбай, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайн;
  • Ажлын ачаалал дааж, шуурхай, багаар ажиллах чадвартай;
  • Хичээл зүтгэлтэй, санаачилгатай, хариуцлагатай;
  • МУИС, СЭЗДС, ХААИС, Мандах ДС-ийг төгссөн, голч оноо 3.2 ба түүнээс дээш бол давуу тал болно.

Бүрдүүлж ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /дэлгэрэнгүй, бүрэн бөглөсөн байх! /,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, мэргэшүүлэх, дадлагажих сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар.
  • Бусад /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/.

Материалаа info@khkhap.mn  мэйл хаягаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор байна.

 

Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980