ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-ы сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Үйлчилгээний ажилтан”
Хүйс: Эрэгтэй
Нас: 18- 30 хүртэлх насны.
Ажлын өдөр, цаг: Ээлжийн ажлын цагийн хуваарийн дагуу (24/72)
Ажлын байрны хаяг, байршил: “Чингис хаан” Олон улсын нисэх буудал
Ажлын байрны түвшин: Туслах, гүйцэтгэх албан тушаалтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын олон улсын нислэг, хүндэт зочны танхимаар үйлчлүүлж буй зорчигч, угтагч үдэгчдийг танхимд угтан авч, үдэн гаргах, үйлчилгээ үзүүлэх зэргээр ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
- Худалдаа, үйлчилгээ, маркетинг, менежмент, гадаад хэлний чиглэлээр суралцаж төгссөн;
- Худалдаа, үйлчилгээ-харилцааны ажлын мэдлэг, дадлага, туршлагатай /Бариста, зөөгч, худалдагч, ресепшн зэрэг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж мэргэшлийн гэрчилгээ авсан, Вип үйлчилгээний шаардлага хангахуйц түвшинд бэлтгэгдсэн бол давуу тал болно/;
- Англи хэл болон бусад гуравдагч аль нэг гадаад хэлний үйлчилгээний харилцан ярианы чадвартай;
- Компьютерын хэрэглээний программуудыг ашиглах, баримт бичиг, бүртгэл тооцоо хөтлөх, тайлагнах чадвартай;
- Албан харилцаа, үйлчилгээний соёл, стандарт, ажил мэргэжлийн ёс зүй, ёс суртахууны өндөр боловсрол, төлөвшилтэй;
- Хувийн зохион байгуулалт, цаг баримтлал, сахилга бат сайн, нягт нямбай, үнэнч шударга, хариуцлагатай байх;
- Ажлын ачаалал дааж, хурдан шуурхай ажиллах, бие даан суралцах, багаар ажиллах чадвартай;
- Тууштай, тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, мэргэшүүлэх болон бусад сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар.
- Бусад /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/.
Ажил горилогч нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор товлогдоно.
Холбоо барих утас: 7511-4323