25 Sep 2023
"Итами" нисэх онгоцны буудал орон нутгийн нислэгийн хэсэгтээ EV цахилгаан машин цэнэглэгчийг суурилууллаа.
"Итами" нисэх онгоцны буудал орон нутгийн нислэгийн хэсэгтээ EV цахилгаан машин цэнэглэгчийг суурилууллаа.
Кансай эйрпорт корпорацаас "Итами" нисэх онгоцны буудалд томоохон хэмжээний цахилгаан машин цэнэглэгчийг нэвтрүүлсэн байна. Хойд болон урд хэсгийн машины зогсоолд "Ubiden" эрчим хүчний компанийн 184 ширхэг “We charge” цахилгаан цэнэглэгчийг байршуулах бөгөөд одоогийн бaйдлаар 2 ширхгийг нь л суурилуулсан учраас ашиглалтын хувьд хязгаарлагдмал байгаа юм. 2024 оны эхээр тус үйлчилгээг нээх төлөвлөгөөтэй байна. 3 киловатт цахилгаан ашиглахад 200 вольт эрчим хүч дамжуулах учраас машины зогсоолын хэсэг цахилгааны хэмнэлттэй ажиллах шаардлагатай болох юм.