Хүний нөөц

15 Aug 2023

ЗАХИРГАА, ХУУЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь

“ЗАХИРГАА, ХУУЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН”-ийн сул орон тоонд

 ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр:       “Захиргаа, хуулийн ахлах мэргэжилтэн”

Ажлын байрны төрөл:   Үндсэн ажилтан /байнгын/

Ажлын өдөр, цаг:             Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг

Ажлын байрны хаяг, байршил:    Улаанбаатар хот, СБД

Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:

  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагааны бүх түвшний баримт бичгийг боловсруулах, хянах, мөрдүүлэх, хууль эрхзүйн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, компанийн захиргаа, хүний нөөцийн үйл ажиллагааны хууль эрхзүй, мэргэжил аргазүйн удирдлагыг хэрэгжүүлэх, компанийн үйл ажиллагааны болон хамаарал бүхий этгээдүүдтэй харилцах, хамтран ажиллах хүрээн дэх хуульзүйн асуудлыг хариуцах, судлах, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийг шаардлагатай мэдээллээр хангах.

Тавигдах үндсэн шаардлага:

  • Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
  • Эрхзүйч мэргэжилтэй,  Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байх;
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Бизнесийн эрхзүй, төрийн захиргааны эрхзүй, хөдөлмөрийн эрхзүйгээр мэргэшсэн эсвэл ажилласан, мөн захиргаа, хүний нөөцийн ажлын дадлага туршлагатай байх;
  • Хууль хэрэглээний болон хуульзүйн дүгнэлт хийх өндөр чадвартай;
  • Албан баримт бичиг төлөвлөх, боловсруулах, хянах монгол хэл бичгийн мэдлэг чадвар сайтай;
  • Компьютерын өргөн хэрэглээний болон сүүлийн үеийн шинэ дэвшилтэт, ажил хөнгөвчлөх программ, хэрэгслийг бүрэн ашиглах чадвартай;
  • Мэргэжлийн буюу ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд шаардагдах түвшний Англи хэлний харилцан ярианы чадвартай, баримт бичиг боловсруулах, хянах, бичгийн харилцааны мэдлэг, чадвартай байх;
  • Багаар ажиллах, баг хамт олныг удирдан зохион байгуулах, бие даан санаачлагатай ажиллах, шийдвэр гаргах чадвартай, хариуцлагатай;

Бүрдүүлж ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалаврын диплом, мэргэшүүлэх болон бусад сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар.
  • Бусад  /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/.

Ажил горилогч нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор товлогдоно.

Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980