"Чингис Хаан" ОУНБуудал хилийн цахим гарцтай боллоо
"Чингис Хаан" олон улсын нисэх буудалд хилийн цахим гарц (Automated Border Control Gates буюу E-Gate)-ийг нэвтрүүлж, зорчигч нарт дараалалгүй, хялбар, шуурхай үйлчилж эхэллээ. Ингэснээр Монгол Улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ шалган нэвтрүүлэх цэгээр хүнтэй харьцалгүй, тусгай төхөөрөмжид уншуулан хилээр нэвтрэх боломжтой болох юм.