JAL: Ачаа тээш ачигчдад зориулсан өмсдөг роботыг танилцууллаа
JAL-н охин компани JAL Ground Service нисэх онгоцны буудлын ажилтнуудад ачаа тээш зөөхөд тус болох өмсдөг роботыг танилцуулсан байна.
JAL Ground Service компани нь тус төхөөрөмжийг энэ сараас хэрэглэж эхэлсэн бөгөөд Токио хотын Ханэда нисэх буудалд энэхүү төхөөрөмжийг өмссөн эрэгтэй, эмэгтэй ажилчид зорчигчдын тээшийг ачиж байх нь харагдсан юм.
Үйлдвэрлэгчийн мэдэгдэж буйгаар тус төхөөрөмж нь ойролцоогоор 4кг жинтэй бөгөөд ажилчдын нуруун дээрх ачааллыг 10кг-аар багасгаж, үр ашгийг 20 гаруй хувиар нэмэгдүүлж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Японд ирэх жуулчдын тоо гурав дахин нэмэгдсэн бөгөөд үүнтэй харьцуулбал ажилчдын тоо бараг өөрчлөгдөөгүй тул нисэх буудлын ачаа тээшний ажилчдын ачаалал нэмэгдэж байгаа юм.
JAL Ground Service компаний ерөнхийлөгч Накамура Ясүхиро хэлэхдээ, компанийн ажилчдын бараг 10 хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд тус төхөөрөмж нь тэдний ажлыг хөнгөвчлөхөд туслах юм.
Японы өөр нэг томоохон компани болох All Nippon Airways нь мөн үүнтэй ижил төстэй төхөөрөмж танилцуулсан юм.
[Copyright The Jiji Press, Ltd.]