Мэдээлэл

30 May 2023

АЧАА ТЭЭШНИЙ ТУУЗАН ДАМЖУУРГЫН НЭГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО.

Image
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 228 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд олон улсын ирэгчийн танхимын зай талбай, ачаа тээшний туузан дамжуургын хүчин чадлыг тус тус нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлууд хийгдэж байна.
Нисэх буудлын олон улсын ирэгчийн танхимыг 150-160мкв аар нэмэгдүүлж, ачаа тээшний “А” дугаартай туузан дамжуургын төхөөрөмжийг 60 метр хүртэл өргөтгөж туршилт тохируулга хийгдсэнээр, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 16:45 цагт буусан МИАТ ТӨХК-ийн Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгээс эхлэн ашиглалтад орууллаа.
Өнөөдрөөс эхлэн ачаа тээшний “B” туузан дамжуургын өргөтгөлийн ажил эхэлсэн бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олон өргөтгөлийн ажлуудаа төлөвлөсөн хугацаанд нь хийж, тулгарч буй хүндрэлүүдийг сааруулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Барилгын өргөтгөлийн ажлын хугацаанд “НУБИЭ” ХХК-ийн ажилтнууд нисэх буудлын олон улсын ирэгчийн танхим, ачаа тээш хүлээн авах хэсэгт шаардлагатай заавар мэдээллийг өгөх, чиглүүлэх тусламж үйлчилгээг зорчигч үйлчлүүлэгчдэд үзүүлж байна.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980