Хүний нөөц

25 Apr 2023

ЗАХИРГАА, ХУУЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь

“ЗАХИРГАА, ХУУЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр: “Захиргаа, хуулийн ахлах мэргэжилтэн”

Ажлын байрны төрөл:   Үндсэн ажилтан /байнгын/

Ажлын өдөр, цаг:  Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг

Ажлын байрны хаяг, байршил: Улаанбаатар хот, СБД

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, гадаад дотоод харилцаанд хуулийн хэрэгжилтийг хангуулах, баримт бичиг төлөвлөх, хянах, хуульзүйн хяналтыг хэрэгжүүлэх, компанийн захиргаа удирдлага, хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
  • Эрхзүйч, төрийн захиргааны мэргэжлээр төгссөн;
  • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн;
  • Хуульэрхзүй, захиргаа, хүний нөөцийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Албан бичиг баримт төлөвлөх, хянах өндөр чадвартай;
  • Багаар ажиллах, баг хамт олныг удирдан зохион байгуулах, ббие даан ажиллах шийдвэр гаргах чадвар сайн;
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалвар магистрын дипломын хуулбар.
  • Хуульчийн гэрчилгээний хуулбар;
  • Бусад /өөрийн ажлын байранд тэнцэх талаар нотлох нэмэлт баримт бичиг байж болно/

Материалаа info@khkhap.mn  мэйл хаягаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад  урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор байна.

Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980