ЖОЛООЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь
“ЖОЛООЧ”-ын сул орон тоонд ажилтан шалгаруулж авна
Ажлын байрны нэр: “Жолооч”
Хүйс: Эрэгтэй.
Нас: 25-45 хүртэлх насны.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд авто тээврийн хэрэгслийг жолоодон, техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн аюулгүй ажиллагааг ханган, зорчигчийг аюулгүй, эрсдэлгүй тээвэрлэх үүрэгтэй.
Тавигдах шаардлага:
- Бүрэн дунд боловсролтой ;
- Жолооны B, D ангилалтай;
- Дээрх ангиллын тээврийн хэрэгслийг тасралтгүй 5-аас доошгүй жил жолоодсон туршлагатай байх;
- Жолоочийн хариуцлагаас хамаарсан гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй;
- Техникийн мэдлэг, туршлагатай;
- Хувийн зохион байгуулалт, цаг баримтлал, сахилга бат, хариуцлага сайтай;
- Үнэнч шударга, нягт нямбай;
- Ажлын ачаалал даах чадвартай, Тогтвор суурьшилтай ажиллах;
- Мэргэшсэн жолооч бол давуу тал.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /дипломын хуулбар/- ыг
info@khkhap.mn мэйл хаягаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урьж сонгон шалгаруулалтыг хийнэ.
Холбоо барих утас: 7511-4323