Хэлтэс, алба

03 Jan 2023

НИСЭХ БУУДЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Image

Нисэх буудлын зохицуулалтын хэлтсийн чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

Компанийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомж, нисэх буудлын үйлчилгээний олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээг удирдлага болгон дараах үндсэн  чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК -ийн Монгол улсын төрийн мэдлийн буюу компанийн өмчлөлийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлж тус компанийн үйл ажиллагаа буюу “Чингис хаан Олон улсын нисэх буудлын үйлчилгээ, үйл ажиллагааны тайлан мэдээллийг хүлээн авч танилцах, хяналт, мониторинг хийх, салбар мэргэжлийн чиглэлээр туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгч, хамтран ажиллах;
  2. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйлчилгээ, үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн дүрмийн гэрчилгээжүүлэлтийн шаардлагыг хангаж буй эсэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
  3.  “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйлчилгээ болон барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийх;
  4. Компанийн гүйцэтгэх захирал, удирдлагын баг, хувьцаа эзэмшигч, хамтарсан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн үйл ажиллагааны тайлан мэдээлэл, холбогдох бусад мэдээллээр хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
  5. Хамтарсан компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон компанийг төлөөлсөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах;
  6. Нисэх буудлуудын үйлчилгээний талаар олон улс, орон нутагт гарч байгаа шинэ дэвшилтэт туршлага, технологийг судлан компанийн үйл ажиллагаанд инновацыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах, хэлтсийн ажилтны иргэний нисэхийн салбарын техникийн болон үйлчилгээний талаарх мэдлэгийг байнга дээшлүүлэх, мэргэшүүлж дадлагажуулах;
  7. Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын зөвлөмж, дүгнэлт болон Монгол Улсын хууль тогтоомж, Иргэний нисэхийн багц дүрэм, Иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хөтөлбөр, зааврыг удирдлага болгон компанийн эрхлэх боломжтой нисэхийн болон нисэхийн бус нийтлэг, нисэхийн дэмжих, зөвлөх үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан, судлах, хэрэгжүүлэх;
  8. Компанийн үйл ажиллагаа, олон улсын нисэх буудлын үйлчилгээний чиглэлээр гадаад харилцаа, хамтын ажиллагааг хариуцан, бодлого, баримт бичгийг боловсруулах.
  9. Хүндэт зочны танхимын үйл ажиллагаанд нисэх буудлын үйлчилгээ, стандарт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах асуудлаар дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх.

 

Д/д

Албан тушаал

Нэрс

Имэйл хаяг

Утасны дугаар

Нисэх буудлын зохицуулалтын хэлтэс

10

Хэлтсийн дарга

А.Баасандагва

Baasandagva@khkhap.mn

99095213

11

Гадаад харилцаа, сургалт хариуцсан мэргэжилтэн

З.Ижилбэлэг

Ijilbeleg@khkhap.mn

99185502

12

Нисэх буудлын зохицуулалтын мэргэжилтэн

М.Өлзиймаа

Ulziimaa@khkhap.mn

99763674

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980