САНХҮҮ, ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Санхүү, Захиргаа удирдлагын хэлтсийн чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Хэлтэс нь компанийн захиргаа, хууль эрхзүй, хүний нөөцийн болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг хамтад нь хэрэгжүүлнэ.
- Захиргааны багийн үндсэн чиг үүрэг:
- Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагааны нэгдмэл байдал, дотоод зохион байгуулалт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Компанийн дотоод үйл ажиллагааны дүрэм журмыг боловсруулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэх удирдлагад зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, нэгж, хэлтэс, албаны ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг зохицуулах, зохион байгуулж хамтран ажиллах;
- Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, дээд шатны болон эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх захирлаас ирүүлсэн тогтоол, захирамж, тушаал, шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, биелэлт, үр дүнг танилцуулах;
- Компанийн бизнес төлөвлөгөөг эцэслэн боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, үйл ажиллагааны тайлан мэдээг нэгтгэн бэлтгэх ;
- Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, хүний нөөцийг зөв зохистой, оновчтой удирдах, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүдийг хуульд нийцүүлэн эцэслэн боловсруулж батлуулах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох;
- Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, ажлын сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх;
- Ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах, сургалт, семинар, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах;
- Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх;
- Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зааврын дагуу хөтлөх, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, архивлах;
- Компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлага, ажилтнуудын ажил үүрэгт хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
- Компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, үнэн зөв мэдээллээр хангах,
- Компанийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, программ хангамж, компьютерын сүлжээний хэвийн ажиллагааг хангах;
- Компанийн машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, техникийн шаардлага, аюулгүй ажиллагааны норм, дүрэм журмыг мөрдөх явцад хяналт тавих;
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн багийн үндсэн чиг үүрэг :
- Компанийн бизнес төлөвлөгөө, төсөв, эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшинг боловсруулж, санхүүгийн үйл ажиллагаа мөнгөн урсгалыг оновчтой төлөвлөн удирдах;
- Компанийн нягтлан бодох бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Монгол Улсын хууль, журамд нийцүүлэн хөтлөх, тайлагнах;
- Компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцах, хяналт тавих;
- Компанийн гүйцэтгэх удирдлагыг шийдвэр гаргахад санхүүгийн мэдээллээр хангах;
- Шилэн дансны хууль, холбогдох бусад хууль, журмын дагуу компанийн санхүүгийн тайлан мэдээлэл, төсвийн гүйцэтгэлийг нийтэд ил тод мэдээлэх;
- Дээд шатны байгууллага, эрх бүхий этгээдэд хууль, журам, гэрээнд заасан тайлан, мэдээ, мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд үнэн зөв гарган өгч байгууллагын удирдлага, хувьцаа эзэмшигч, санхүүгийн тайлан хэрэглэгчийг мэдээллээр хангах;
- “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн тайлан, мэдээ, үр дүнг судалж шинжлэх, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч компанийг төлөөлөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангах;
- “Хөшигийн хөндийн нисэх буудал” ТӨХХК болон “Жапан Эйрпорт Менежмент” ГХОХХК нарын хооронд байгуулсан “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн дүрэмд заасан санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд холбогдох заалт, хэрэгжилттэй танилцаж, эрх бүхий этгээдэд танилцуулах, мэдээллээр хангах.
Д/д |
Албан тушаал |
Нэрс |
Имэйл хаяг |
Утасны дугаар |
Санхүү, Захиргаа удирдлагын хэлтэс |
||||
1 |
Хэлтсийн дарга |
С.Батчимэг |
Batchimeg@khkhap.mn |
75114323 |
2 |
Ерөнхий нягтлан бодогч |
Д.Дэлгэрмаа |
Delgermaa@khkhap.mn |
75114303 |
3 |
Эдийн засагч |
Б.Цогт |
Tsogt@khkhap.mn |
|
4 |
Захиргаа, Хуулийн ахлах мэргэжилтэн | Э.Энхжаргал | ||
5 |
Архив, бичиг хэргийн ажилтан |
Г.Нямтуяа |
info@khkhap.mn |
75114323 |
6 |
Тооцооны нягтлан бодогч | Б.Бадам |
|
|
7 |
Жолооч |
Б.Гомбосүрэн |
|
|
8 |
Жолооч |
У.Буяндэлгэр | ||
9 |
Захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн |
Х.Нандинцэцэг |
Nandintsetseg@khkhap.mn |