Мэдээлэл

13 Mar 2023

АЭРО МОНГОЛИА ХХК 2023 ОНЫ 3 ДУГААР САРААС ЭХЛЭН БНСУ-РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Image

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гуравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого агаарын тээврийн салбарт амжилттай хэрэгжиж нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлсэн талаар танилцуулсан.

Тодруулбал, БНСУ-руу долоо хоногт 44 удаа нисдэг байсныг, 80 хүртэл нисэх боломжтой болгож хоёр дахин нэмэгдүүлээд байна.

Агаарын тээврийн салбарт тэгш шударга өрсөлдөөнийг бий болгож, ХЯМД ТИЙЗ, ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРыг сайжруулах бодлогын ажлын хүрээнд БНСУ- руу хийх нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, Аэро Монголиа ХХК нь тус улс руу тавдугаар сарыг дуустал долоо хоногийн даваа, лхагва, бямба гарагт буюу нийт гурван удаа, зургаадугаар сараас эхлэн өдөр бүр нислэг үйлдэхээр боллоо. Нислэгийн тийзний үнийн хувьд 1.4 сая төгрөгөөс эхэлж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980