ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-ы сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: “Үйлчилгээний ажилтан”
Хүйс: Эрэгтэй.
Нас: 18- 30 хүртэлх насны.
Ажлын өдөр, цаг: Ээлжийн ажлын цагийн хуваарийн дагуу (24/72)
Ажлын байрны хаяг, байршил:“Чингис хаан” Олон улсын нисэх буудал
Ажлын байрны түвшин: Туслах, гүйцэтгэх албан тушаалтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Хүндэт зочны танхимаар зорчигч, үйлчлүүлэгчид ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу үйлчилгээ үзүүлнэ.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй;
- Худалдаа, үйлчилгээ, маркетинг, менежмент чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан, Харилцаа, Үйлчилгээний ажлын туршлагатай байх;
- Бариста, зөөгч, худалдагч зэрэг харилцаа, үйлчилгээний мэргэшүүлэх сургалтад хамрагдаж мэргэшлийн гэрчилгээ авсан байх;
- Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, баримт бичиг төлөвлөх, боловсруулах, данс бүртгэл хөтлөх чадвартай байх;
- Англи хэлний бичгийн дунд, ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Албан харилцааны соёл, ажил мэргэжлийн ёсзүйн өндөр боловсрол, төлөвшилтэй;
- Хувийн зохион байгуулалт, цаг баримтлал, сахилга бат сайн, хариуцлагатай;
- Ажлын ачаалал даах, бие даан хурдан шуурхай ажиллах, суралцах, багаар ажиллахчадвартай;
- Үнэнч шударга, нягт нямбай;
- Тууштай, тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Боловсролын гэрчилгээ, дипломын хуулбарыг
info@khkhap.mn мэйл хаягаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих болно.
Холбоо барих утас: 7511-4323