Мэдээлэл

10 Jan 2023

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ КОНВЕНЦОД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

Image

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр “Олон Улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн /а/ хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай”, “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай”  хуулийн төслийг тус тус УИХ-д өргөн барилаа.

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсон юм.

Энэ хугацаанд байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудитад хамрагдах зэргээр гишүүний үүргээ биелүүлж, олон улсад агаарын тээвэр, агаарын навигацийн үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн билээ.  

Монгол Улс энэхүү протоколд нэгдэн орсноор агаарын навигацийн комиссыг өргөжүүлэх болон зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, мэргэшсэн хүний нөөцийг комиссын бүрэлдэхүүнд ажиллуулах, зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломжтой болно.

Тус протоколд нэгдсэнээр улсын төсвөөс аливаа нэмэлт зардал шаардахгүй, шинээр хууль боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсэхгүй юм байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980