Мэдээлэл

14 Dec 2022

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Image

"Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн зорчигч, үйлчилгээний байгууламжид бэлэг дурсгал, худалдаа үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Гадаадын этгээд сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй эсэх:  Эрхтэй

Сонгон шалгаруулалтын баримт бичиг нэг бүрийг 55,000 төгрөг (тавин таван мянга)-өөр зарах бөгөөд сонирхсон хуулийн этгээд “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ний доорх дансанд баримт бичгийн үнийг тушаана.

  1. Баримт бичгийн үнийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр худалдана.
  2. Нэг хуулийн этгээдэд 1% баримт бичиг зарах бөгөөд зөвхөн худалдаж авсан компани сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.
  3. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг өгөхдөө нууцлалын баталгаа байгуулна.
  4. Баримт бичиг хүлээн авах, хүлээлгэн өгөх хүн нь хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байна. /иргэний үнэмлэх, байгууллагын ID үнэмлэх, нэрийн хуудастайгаа ирнэ үү/

Голомт банк:

“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК                    Төгрөгийн данс 8125100892

Сонгон шалгаруулалтын баримт бичиг зарах хугацаа: 2022.12.12 (Даваа) – 2022.12.23 (Баасан)

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 9.00 – 16.00 цаг, цайны цаг 12.00 – 13.00 цаг байна.

Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээлгэн өгөх, хүлээн авах байршил:

Хаяг: Төв аймаг, Сэргэлэн сум /41090/, Эрдэнэ-Уул  4-р баг, Тахилт толгой “НУБИЭ” ХХК-ийн Захиргааны барилгын 3 давхар, 319 тоот өрөө

Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах хугацаа:

2022.12.12 (Даваа) – 2022.12.23 (Баасан) /ажлын өдрүүдэд/ 11:00 цаг хүртэл

Сонгон шалгаруулалтад оролцогчид баримт бичгийг хэрхэн хүлээлгэн өгөх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгасан болно.

Холбоо барих:    +976-71287387, 85050566

Имэйл хаяг:      tenant@nubia-llc.mn

Веб хаяг:          http://nubia-llc.mn/ цахим хуудаснаас нисэх буудлын талаарх мэдээллийг харна уу.

Эх сурвалж: nubia-llc.mn

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980