ГАЗРЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА “ЧИНГИС ХААН” БОЛОН “БУЯНТ-УХАА” ОУНБ-Д ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ДАВХАР ҮЗҮҮЛЖ БАЙНА
Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба үйл ажиллагаандаа аюулгүй, тав тухтай, шуурхай байх гэсэн гурван үндсэн зарчмыг баримтлан ажиллаж байгааг хэлээд албаны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийг тус албаны дарга танилцууллаа.
Тус алба 2022 онд Агаарын хөлгийн газрын үйлчилгээний хүрээнд “Чингис хаан” ОУНБ-д нийт 3931 агаарын хөлөгт /олон улс – 2323, орон нутаг – 1608/ нийт 24 нэгж газрын техник, тоног төхөөрөмжөөр давхардсан тоогоор 26,660 удаагийн үйлчилгээ үзүүлсэн байна.
“Буянт-Ухаа” ОУНБ-д нийт 9 нэгж газрын техник, тоног төхөөрөмжөөр 38 агаарын хөлөгт давхардсан тоогоор нийт 443 удаа үйлчилгээ үзүүлжээ.
Аэродромын үйлчилгээний хүрээнд “Буянт-Ухаа” ОУНБ-ын аэродромын хэсэгт нийт таван ажилтан, 11 нэгж машин, механизмаар 8400 км, 2595 мото/цагийн үйлчилгээ үзүүлсэн байна.
48,124 тонн агаарын хөлгийн шатахууныг орон нутгийн 11 аймгийн нисэх буудлын шатахууны агуулахад захиалгын дагуу тээвэрлэж, нийт 1649 мян/км, 554 машин/өдөр, 1,266,324 т/км-ын ажил гүйцэтгэжээ.
Мөн тус алба нь 2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр ISO9001:2016 стандарт нэвтрүүлсэн байгууллага болсныг батламжлах гэрчилгээг гурван жилээр сунгуулж, менежментийн тогтолцооны гэрчилгээ, стандартын тэмдэглэгээ хэрэглэх тухай гэрээг аравдугаар сарын 05-ны өдөр Стандарт хэмжил зүйн газартай байгуулсан байна.
Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь “Чингис хаан” болон “Буянт-Ухаа” ОУНБ-д газрын үйлчилгээг давхар үзүүлж байгаа юм.
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар