Мэдээлэл

14 Dec 2022

“МИАТ” ТӨХК АЗИ, ЕВРОПЫН ЧИГЛЭЛД АЧАА ТЭЭВРИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА

Image
✈️ “МИАТ” ТӨХК АЗИ, ЕВРОПЫН ЧИГЛЭЛД АЧАА ТЭЭВРИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА
✅ Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод “Агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгоно” гэж тусгасны дагуу "МИАТ" ТӨХК олон улсын транзит ачаа тээврийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор 2022 оны 7-р сарын 23-ны өдөр ачаа тээврийн зориулалттай В757-200F агаарын хөлгийг Монгол Улсад оруулж ирсэн юм. Ачаа тээврийн зориулалттай уг агаарын хөлгийг нислэг үйлдвэрлэлд ашиглахад шаардлагатай бүхий л дүрэм журмыг хангасны үндсэн дээр 2022 оны 9-р сарын 28-ны өдрөөс эхлэн нислэг үйлдлвэрлэлдээ ашиглаж байна.
✅ В757-200F агаарын хөлөг нь IATA DGR-63 дахь журмын дагуу Ангилал-7 цацраг идэвхит бодисоос бусад төрлийн аюултай ачаа тээвэрлэх боломжтой тул МИАТ компанид төрөл бүрийн аюултай ачаа тээвэрлэх боломжийг олгож байна.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980