Мэдээлэл

05 Dec 2018

Шведийн онгоцны буудлуудын авто зогсоолын орлогын удирдлагын шинэ систем

Шведийн Стокхолм Арланда ба Готенбург Ландветтер онгоцны буудлууд авто зогсоолын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Грейматтер(GrayMatter)-ийн авто зогсоолын орлогын удирдлагын систем (CPRM)-ийг нэвтрүүлсэн байна.

Автоматжуулсан систем нь нисэх буудлын авто зогсоолын оновчтой үнийг тооцоолон санал болгох бөгөөд үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, шийдвэр гаргах үйл явцад туслалцаа үзүүлэх болно.

Стокхолм Арланда нисэх буудал нь ойролцоогоор 16,000 зогсоолтой 15 авто байдаг бол Готенбургийн Ландваттер нисэх буудалд 9000 орчим зогсоолтой 7 авто гарааш байдаг байна.

Уг 2 онгоцны буудлыг Шведийн онгоцны буудлын үйл ажиллагаа эрхэлдэг Шведавиа компани эзэмшдэг юм.

Шведавиа компанийн бүтээгдэхүүн ба ханш, авто зогсоол, нэвтрэх хэсэг хариуцсан менежер Ева-Лена Содерберг хэлэхдээ: “ Бид илүү ухаалаг ханш тогтоох, илүү ухаалаг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх автоматжуулсан системийг нэвтрүүлж байгаадаа баяртай байна.” гэлээ.

Мөн Сведавиа компанийн Авто зогсоол, авто зогсоолын нэвтрэх хэсэг хариуцсан дарга Вита Эндрьюс “Авто зогсоолын орлогын удирдлагын систем (CPRM) автомашины зогсоолын дүүргэлтэд нөлөөлөх хүчин зүйлсийн динамик өөрчлөлтүүдэд тулгуурласан илүү бодитой үнэ ханш тогтооход бидэнд тусална гэж итгэж байна” гэж тэмдэглэжээ.

Грэйматтер компанийн гүйцэтгэх захирал Викас Гупта: “Бид энэ чиглэлээр Сведавиа компанитай хамтран ажиллах болсонд маш баяртай байна. Бид авто CPRM систем нь Сведавиа компанийн бизнесийн өсөлтөд бодитой түлхэц өгнө гэдэгт бат итгэж байна” гэж онцоллоо.

Эх сурвалж : http://www.airport-world.com/news/general-news/6915-new-car-parking-revenue-management-system-for-swedish-airports.html

 

Мьянмар улсын Янгон олон улсын нисэх онгоцны буудал хөгжлийн төлөвлөгөөнүүдээ ил болголоо

 Өнгөрөгч долоо хоногт Янгон олон улсын нисэх онгоцны буудал (YIA) таван сая дахь зорчигчоо хүлээн авч энэ оны төгсгөлд зорчигчийн тоог өмнөх жилтэй харьцуулахад 2.5%-иар өсгөж 6 сая орчим тооны зорчигч хүлээн авахаар төлөвлөсөн байна. Гэхдээ өнгөрөгч 5 жилийн хугацаанд Мьянмарын 3 олон улсын нисэх онгоцны буудлын хамгийн завгүй нь болох Янгон олон улсын нисэх онгоцны буудлын зорчигчийн тоо жилд дунджаар 8.6 хувиар өссөн үзүүлэлттэй байсан юм.

 Мянмар улсыг зорих Азийн орнуудын жуулчдын тоо 2018 оны тогтмол өсөлттэй байгаа боловч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй Мянмарын дотоод асуудлын тухай мэдээллүүд Европын болон хойд америкийн жуулчдын урсгалд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна хэмээн Янгон олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хариуцагч Yangon Aerodrome Company Limited (YACL) мэдээлэлжээ.

 YACL-н Гүйцэтгэх захирал Хо Чи Тонг “Мьянмар улсын Засгийн газар, аялал жуулчлалын салбарын нөлөө бүхий оролцогчидтой хамтран 2019 онд агаарын тээврээр зорчих жуулчдын тоог 2018 оны жуулчдын тоогоо нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэл дүүрэн байна” хэмээжээ.

 YACL нь 2015 оны 10 дугаар сард Мьянмарын Иргэний нисэхийн газар болон Зам тээвэр, Харилцаа холбооны яамнаас явуулсан Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тендерт оролцон Янгон Олон улсын нисэх онгоцны буудлын менежментийн эрхийг авсан юм.

Энэхүү гэрээ нь 30 жилийн хугацаатай бөгөөд ахин 20 жилээр сунгагдах боломжтой юм.

2018 онд хүлээн авах 6 сая зорчигч болоод өнөөдрийг хүртэл хийсэн хөрөнгө оруулалтуудын хэмжээнээс харахад Янгон олон улсын нисэх онгоцны буудал нь өөрийн хүчин чадлаас илт доогуур ажиллаж байна.

 Янгон олон улсын нисэх онгоцны буудлын дэд бүтцийг өргөтгөхдөө Нислэг удирдах төв, А320 болон B737 төрлийн 8 агаарын хөлөг эсвэл 10 сэнст агаарын хөлөгт зориулсан байрлал бүхий перрон, 2 явгалах зурвас нэмэн хөөрч буух зурвасын өргөтгөл, шинээр 30 бүртгэлийн цонх, 5 ачаа хүлээн авах хэсэг, шинэ лоунж болон хоолны газрууд зэргийг ашиглалтанд оруулжээ.

 Янгон олон улсын нисэх онгоцны буудлын агаарын хөлгийн хөдөлгөөн 2015 оны 10 дугаар сард 62.937 байснаас одоогийн байдлаар 77000 болтлоо 1.2 хувиар өссөн байна. Янгон олон улсын нисэх онгоцны буудал нь одоо байгаа хүчин чадал болон олон улсын стандартад үндэслэн агаарын хөлгийн хөдөлгөөнийг жилд 170000 буюу одоогийн байдлаар цагт дунджаар 8 нислэг байгааг цагт 19 хүртэл өсгөх боломжтой хэмээн үзжээ.

 Дараагийн хоёроос гурван жилд Янгон олон улсын нисэх буудал нь С төрлийн агаарын хөлөгт (B737) зориулсан 13 зогсоол барих, явгалах зурвасын шинэ хурдны гарц, засварын ангар, шинэ гал унтраах тасаг, хуучин 2 дугаар терминалд технологийн шинэчлэлтүүдийг хийхээр төлөвлөж байна.  

Өнөөдрийн байдлаар Янгон олон улсын нисэх буудал нь 29 олон улс болон 21 дотоодын чиглэлд нислэг үйлддэг 31 агаарын тээврийн компанид үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүнээс хамгийн шинэ үйлчлүүлэгч нь Хятадын Сычуан юм.

http://www.airport-world.com/news/general-news/6906-myanmar-s-yangon-international-airport-reveals-growth-plans.html

 

Москвагийн Шереметьево нисэх буудлын ТУЗ хөгжлийн мастер төлөвлөгөөг батлав

 Олон шатлалтай энэхүү төлөвлөгөө нь Терминал С-г барьж засварлах (1-р үе шат), машины зогсоолыг шинэчлэх, Хойд терминал цогцолбор дахь төмөр замын буудал барих ажлуудыг эхлүүлэх юм.

 Шинэ мастер төлөвлөгөөний дагуу 2024 он хүртэл дараах объектуудыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна:

 2019 онд нисэх буудал нь гурав дахь хөөрч буух зурвасаа барьж, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж цаг тутмын онгоцны хөдөлгөөнийг 55-аас 90 хүртэл өсгөнө.

 2020 онд нисэх буудал нь 3 дахь хөөрч буух зурвас дээр агаарын хөлгийн засвар үйлчилгээний талбайтай, 7 Ангартай цогцолборыг нэмж барина.

Терминал С-н 1-р үе шат 2019 онд дуусах бөгөөд ингэснээр жилд 20 сая зорчигчдод үйлчилж, 2500 автомашины багтаамжтай олон давхар зогсоолтой болох юм. 2-р үе шат 2021 онд эхэлж зорчигчдын тоог 10 саяар, автомашины зогсоолыг 1500-аар нэмэгдүүлнэ. 

 Түүнчлэн Хойд терминал цогцолбор дахь төмөр замын буудлыг хөгжүүлж, зорчигчдыг Москва хотын төвөөс Шереметьево олон улсын нисэх онгоцны буудлын Терминал Б болон Терминал С руу шууд холбох юм. Энэ төслийг Оросын төмөр зам ХК удирдан явуулна.

 2022 онд Шереметьево олон улсын нисэх онгоцны буудал нь 3 дахь хөөрч буух зурвастаа зориулж 40 агаарын хөлгийн зогсоолтой перрон төлөвлөж байгаагаас гадна жилдээ 380,000 тонн ачаа тээвэр хүлээн авах хүчин чадалтай Шереметьево Москва Карго терминалыг барьж байгуулахаар төлөвлөжээ.

http://www.airport-world.com/news/general-news/6922-board-approves-master-plan-to-develop-moscow-sheremetyevo.html

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980