Мэдээлэл

21 Nov 2022

“BRITISH AIRWAYS” КОМПАНИ БИОМЕТРЭЭР ТАНЬЖ БАТАЛГААЖУУЛАХ АППАРАТЫГ НЭВТРҮҮЛЖЭЭ.

Image

British airways компани нь биометрээр таних аппаратыг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн байна. Зорчигч нь Нисэх буудал дээр ирэхээсээ өмнө гар утас,таблет зэргээр өөрийн царай болон паспорт, тасалбарын зургийг авч, нисэх буудал дээр ирсний дараа тус төхөөрөмжид мэдээллээ таниулж баталгаажуулснаар шууд онгоцонд суух боломжтой юм.

Өөрөөр хэлбэл зорчигч нисэх очих Нисэх буудал хүртэл паспорт ашиглах шаардлагагүй болно гэсэн үг.

Тус системийг Amadeus технологийн компани хариуцан ажиллаж байгаа ба эхний ээлжинд Лондон-Malaga чиглэлд 6 сарын хугацаатай туршиж үзэх бөгөөд зөвхөн Fast track lane болон priority boarding-ийн зорчигчид ашиглах боломжтой юм.Туршилтын хугацаа дууссаны дараа илүү олон чиглэлийн нислэгт нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: https://www.traicy.com/posts/20221116255294/

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980