ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА. /Сонгон шалгаруулалт дууссан/

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь үйлчилгээний ажилтны ажлын сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэгчдэд ая тухтай, аюулгүй, шуурхай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Компьютерын оффис хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Харилцааны ур чадвар эзэмшсэн, түргэн шуурхай, хувийн болон цагийн зохион байгуулалт сайтай байх;
- Үйлчилгээний болон бариста бэлтгэх сургалтад хамрагдсан байх;
- Санаачлагатай, идэвхитэй, хариуцлагатай, үнэнч шударга, багаар болон бие дааж ажиллах чадвартай;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг info@khkhap.mn цахим хаяг руу2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих болно.
Холбоо барих утас: 75114323