04 Nov 2022
ХАНЭДА НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ХЭСЭГТ “HANEDA AIRPORT ESCORT SERVICE”-ИЙГ НЭВТРҮҮЛНЭ.
Япон Улсын Japan airport terminal компани нь Ханэда нисэх онгоцны буудлын терминалд “Haneda Airport Escort Service” үйлчилгээг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үйлчилгээнд нэвтрүүлнэ.
Уг үйлчилгээ нь Нисэх буудлаар анх удаа үйлчлүүлж байгаа иргэдээс эхлээд асуудал тулгарсан бүх зорчигчдод тусламж үзүүлэх зорилготой юм. Онгоцонд суух зорчигчдыг тогтсон газраас авч Gate хүртэл замчилж өгөх бөгөөд нислэгээс буусан зорчигчдыг машины зогсоол болон автобус,метроны буудал хүртэл хүргэх юм. Мөн энэ үйлчилгээг авсанаар POWER LOUNGE болон AIRPORT LOUNGE-оор үйлчлүүлэх боломжтой бөгөөд хамгийн ихдээ 5 хүн 3 цаг хүртэлх хугацаанд үйлчлүүлэх боломжтой юм. Үнийн хувьд 2 хүний 6,050 иенээс эхэлнэ. Захиалгыг Ханэда нисэх онгоцны буудлын апликейшнийг ашиглан өгөх боломжтой.
Эх сурвалж: https://www.traicy.com/posts/20221020253146/